Чуулганы танилцуулга

42 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дэд ажлын хэсэг ээлжит чуулганы хугацаанд нийт 3 удаа хуралдаж, дэд ажлын хэсгийн ахлагчийн баталсан хуваарийн дагуу удирдамжид заагдсан чиглэлүүдээр мэдээлэл, танилцуулга бэлтгэж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/ 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 26 гишүүн 77 асуудлаар 15 удаагийн асуулга тавьсан. Чуулганы хугацаанд Улсын Их Хурлын 5 гишүүн хамтран нэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж 1 удаа асуулт тавьсан. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: -Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаас “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; -Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэл, зорилго, хөрөнгө оруулалт, үр дүнгийн талаар болон цаашид төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй, ил тод, хуулийн дагуу явуулах арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; -Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан нийт 3 асуулгын хариуг сонссон. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 25 гишүүн 82 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийгэм, олон нийтийн анхаарал татсан “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц”, “Мал аж ахуйн салбарт төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” нийт 3 удаа мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн давхардсан тоогоор 11 гишүүн 47 асуулт асууж, хариулт авсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw