8 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийг хатуу шаардаж, зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцож ажиллах ёстой. Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан “Төрийн албаны тухай хууль” ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Төрийн албыг улс төрийн нөлөөнөөс хол байлгах, төрийн албанд шатлан дэвших мерит зарчмыг хэвшүүлэх замаар төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зорилготой шинэ хуулийг мөрдөж, саяхан болсон улсын зөвлөгөөнөөс гаргасан Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Та бүхэн манлайлж ажиллах ёстойг сануулъя. Хоёрдугаарт, бизнесийн орчныг сайжруулахгүйгээр эдийн засгаа өсгөж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх талаар ярих боломжгүй юм. Өр, өрийн хүүд дарлуулж, эдийн засгийн уналт зогсолтгүй үргэлжилсэн, улс орон хямралын ирмэгт ирсэн хүнд хэцүү үеийг бид даван туулж чадлаа. Эдийн засгийн бодит өсөлт 2018 оны эхний хагасын байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 5.8 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 888.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Монгол Улсын Засгийн газар 2018 онд гадаад, дотоодын зээлийн өр, өрийн хүүд 3.8 их наяд төгрөг төлөх ёстойгоос эхний хагас жилд 753.3 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өр 2016 онд ДНБ-ий 78.8 хувьд хүрч байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 63.4 хувь болж буурсан байна. Зээлийн үйлчилгээний төлбөр 2018 оны эхний 8 сарын байдлаар төлөвлөсөн дүнгээс 132.2 тэрбум төгрөгөөр буюу 17.1 хувиар бага байгаа нь энэ онд хүүгийн зардал буурах төлөвийг харуулж байгаа юм. Энэ мэт нааштай өөрчлөлт гарахад дэлхийн зах зээл дээрх экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна сүүлийн 2 жилд явуулсан төсөв, санхүү, мөнгө, зээлийн зөв бодлого шийдвэрлэх нөлөө үзүүллээ. Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батална. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна. 2018 оны 1 дүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж байсан. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээг авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна. Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд би энд сануулъя. Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны эрсдэл төсөөлснөөс хурдацтай нэмэгдэж байна. Том гүрнүүдийн гадаад худалдааны харилцан хязгаарлалт, нефтийн бүтээгдэхүүний хориг, бодлогын хүүгийн өсөлт, голлох валютын ханшийн сулралт ирэх онд үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw