70 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэмийн түвшинд дараах дотоод болон гадаад арга хэмжээ, айлчлалууд хэрэгжив. 5.1.ДОТООДОД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ Улсын Их Хурал 2018.10.01-04 Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт тус тус бараалхав. Бараалхах үеэр талууд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр улсын хооронд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих ажлууд, визийн асуудал зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцлаа. Мөн Японы тал 2020 оны Токиогийн олимпыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, 2025 онд Осака хотноо болох “Дэлхийн Экспо” үзэсгэлэнг зохион байгуулах Япон Улсын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 2018.10.12 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Эдийн засгийн хорооны дэд дарга Юй Гуажоу тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа. Төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой уулзаж, Монгол, Хятад хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. 2018.11.19-21 Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй ба төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нартай тус тус уулзалт хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Дум, Холбооны Зөвлөл хоорондын ойр дотно хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн энэ онд тохиох Халх голын ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах айлчлал, арга хэмжээ болон хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар хөндөн ярилцлаа. 2018.12.21 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Эдийн засгийн хорооны дэд дарга Ин Жунчин тэргүүтэй төлөөлөгчид
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw