Чуулганы танилцуулга

34 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 316 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 27 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 164 албан бичиг явуулж, 89 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Чуулганы хугацаанд Улсын Их Хуралд ирүүлсэн 24839 иргэний 518670 хуудас бүхий 3591 өргөдлийн 93 ботийг архивт хүлээлгэн өглөө. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу цахим хуудас, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дараах цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна. - urgudul.parliament.mn, - www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, - www.twitter.com/Urgudul1 1.Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Өргөдлийн байнгын хороо 2 удаа хуралдаж, 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 2 тогтоол гаргаж, иргэдийн өргөдлөөр хөндсөн асуудлыг шийдвэрлэсэн байна. Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байр, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Цагаан байрны оршин суугчдаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд Байнгын хороо “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 07 дугаар тогтоолыг батлав. Тогтоолоор Засгийн газарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, тогтоолын биелэлтийн явцын тайланг 2019 оны эхний улиралд багтаан Өргөдлийн байнгын хороонд танилцуулахыг даалгасан болно: - дээрх ашиглалтын шаардлага хангахгүй байранд оршин суух эдгээр иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах, тэдний орон сууцны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах; - эдгээр байруудын дээвэр, тааз, барилгын даацын хананы нуралт нэмэгдэж, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх байдал үүссэн тул тэднийг түр орон байраар хангах, түрээсийн орон сууцанд хамруулах асуудлыг судлан шийдвэрлэх; - ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж, шинээр барих арга хэмжээний төлөвлөгөөний дагуу эдгээр байруудыг буулгаж, шинэчлэн барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд судлан шийдвэрлэх.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw