91 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Их Хурлын даргын үүрэгт ажлаас Улсын Их Хурлын гишүүн М.Энхболдыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн. Дээрх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулсан бөгөөд санал хураалтыг нууцаар явуулж, Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх санал дэмжигдсэн тул “М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлан гаргасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ, “Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай саналыг 2019 оны Б/03 тоот албан бичгээр ирүүлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2017 онд баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлалын гол агуулга нь чадахуйн /мерит/ зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхэд орших бөгөөд үүнтэй холбоотойгоор Төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw