Чуулганы танилцуулга

38 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга бүхий 20 зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус хүргүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлгээр бага насны хүүхдийн сэтгэхүйн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө ихээр учирч байгаа талаар болон тэдгээрээс хэрхэн хамгаалах талаарх асуудлыг хэлэлцлээ. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Улсын бүртгэлийн багц хууль-бүртгэлийн цахим үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Мэдээлэл технологийн салбар дахь хүний нөөцийн хөгжлийн бодлогын талаар” салбарын мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээр мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох ажлын талаар, түүнчлэн аж үйлдвэрийн салбарын автоматжуулалт, хиймэл оюун ухаан зэрэг техник технологийн дэвшилтэй холбоотойгоор дунд болон урд хугацаанд хөдөлмөрийн зах зээлд орох өөрчлөлт, түүнтэй уялдсан салбарын бодлого, хүний нөөцийг урьдчилан бэлтгэхэд анхаарах асуудал зэргийг хөндөн хэлэлцлээ. 2.Уулзалтын талаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ICT EXPO 2018 Digital Future хэлэлцүүлэгт Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал панелистаар оролцлоо. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагын холбогдох удирдлагуудтай уулзаж цахим шилжилтэд хэрхэн бэлтгэж буй талаар болон тулгамдаж буй асуудлуудын талаарх санал сэтгэгдлийг сонслоо. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Journalism Ethics Forum буюу Сэтгүүл зүйн ёс зүйн форумд оролцож Цахим сэтгүүл зүй ба төрөөс баримталж буй бодлогын талаар хэвлэл мэдээллийн салбарынхантай ярилцаж, санал солилцлоо. 2.4.Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор ирүүлсэн 34 хууль, Улсын Их Хурлын тогтоолын бүрдлийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хянаж, Тамгын газрын удирдлагад танилцуулсан бөгөөд 24 хууль, 10 тогтоолыг энэ хуульд заасан шаардлага хангуулахаар хууль санаачлагчид албан бичгээр буцаасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw