Чуулганы танилцуулга

23 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг тус тус сонсож Засгийн газарт тэмдэглэлээр тодорхой чиглэл хүргүүлсэн. Монгол Улсын консерватор /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, “Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” зэрэг Байнгын хорооны 6 тогтоолыг баталж, Байнгын хорооны тогтоол болон хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллагуудад 6 удаа зөвлөмж, чиглэл өгч ажиллав. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” 76 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан тус Байнгын хороо нь Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, зохих тайлбарыг бэлтгэн хүргүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг оролцон үг хэлж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд хойрго ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, цаашид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах болон бусад хүрээнд чанартай ажил хийж хэрэгжүүлэхийг даалгав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Улсын Их Хурлын 2017 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдоор ахлуулан байгуулав. Хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын асуудлын талаар: Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсож, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны 24 дүгээр тогтоолыг баталсан. Мөн тус өдөр Байнгын хороо болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw