95 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ БОЛОН ТӨРИЙН АЛБАНД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРХ ЗӨРЧИГДСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төриин албаны тухаи хуулиин шинэчилсэн найруулгыг 2017 онд баталснаар тус хуульд томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргааны хүрээ, түүнийг хянан шийдвэрлэх харьяалалд зарчмын шинжтэй өөрчлөлт орсоноор “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг шинэчлэх шаардлага тавигдсан. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хянан шийдвэрлэх журмыг нарийвчилсан. Энэхүү тогтоол батлагдсанаар Төрийн албаны зөвлөл харьяаллын маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, хууль зөрчиж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох бодит боломж, нөхцөл бүрдсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам Утас: 265504, 99111960 “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай”, “Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох болсон тул Төрийн албаны тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн Бадамцоогийн Идэрчулуун, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Дорждамбын Зүмбэрэллхам, Должингийн Баатарсайхан нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах санал ирүүлснийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw