Чуулганы танилцуулга

1 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2018.04.05-2018.06.29/ УЛААНБААТАР ХОТ 2018 ОН

2 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ............................................ 7 НЭГ. Улсын Их Хурлын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ................................................................................................ 13 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ................................ 15 2.1. Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны талаарх мэдээлэл ........................................................................... 15 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ............ 16 2.3. Дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл .................... 38 2.4. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл ........ 38 ГУРАВ. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа .............................. 40 3.1. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар .................................................................................. 40 3.2. Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт ................ 42 3.3. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл .................................... 43 3.4. Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт ....................................... 43 3.5. Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт ...................................... 45 3.6. Төсвийн хяналт, шинжилгээ ........................................................... 45 ДӨРӨВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ...................................................... 66 4.1. Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ........................................................................................ 66 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ...................................................................... 68 4.3. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ ...................... 70 4.4. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа ................................... 72 ТАВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа ..................... 74 5.1. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................ 74 5.2. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................ 77 ЗУРГАА. Хавсралтууд ......................................................................................... 82 Хавсралт 1. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .............. 82

3 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд ............................................................................................ 87 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ........ 90 А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ................................................................................... 90 2. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ......................................................... 92 3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга ...... 94 4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн танилцуулга ................................. 95 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ......................... 97 6. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................................................................................... 97 7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ........................................... 99 8. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ..................................................................... 99 9. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............................... 100 10. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................................................................................... 100 11. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................................................................................... 101 12. “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............................... 102 13. “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............................... 102 14. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга (Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар) ..................... 103

4 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 15. “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга (Мал эмнэлгийн ерөнхий газар) ............................................................................................... 103 16. “Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................ 104 17. “Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................ 104 18. “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................ 105 19. “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга (Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай) ............................................................................... 105 20. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............................... 105 21. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын танилцуулга ............. 106 22. “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .............................................................. 106 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн танилцуулга .................. 108 2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн танилцуулга ............................... 108 3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн танилцуулга ................................................................................... 109 4. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................ 110 5. “Хүүхдийн Мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .............................................................. 111

5 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 6. “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............................... 112 В) Эдийн засгийн чиглэлээр 1. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн танилцуулга ................................................................................... 114 2. “Монголбанкны мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................... 114 3. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................... 115 4. “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................... 116 5. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................ 118 6. “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................. 119 7. “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .............................................................. 120 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 1. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн танилцуулга ............. 122 2. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга .................................................................... 123 3. Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга .................................................................... 123 4. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ..................................................................... 123 5. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ..................................................................... 124 6. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга ..................................................................... 124 7. “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга (Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай) ............... 125

6 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 8. “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга (Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай) .................. 126 Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр 1. Баяжуулсан хүнсний тухай хуулийн танилцуулга ...................... 127 2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ........................................... 128 3.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ......................... 128 Е) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр 1. Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар, Оросын Холбооны Улсын Засгийн Газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........................................... 129 2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга .......................................................................................................... 130 3. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн танилцуулга ..... 131 4. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга .... 133 5. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ..................................................................... 133 6. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ............. 135 7. “Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................... 135 8. “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .............................................................. 136 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ .................................... 137 Хавсралт 5. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ..................................... 161 Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг ...................................................................................... 163 Товчилсон үгийн жагсаалт ..................................................................................... 168

7 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулганаа эхлүүлэхээр та бид хуран цуглаад байна. Намрын чуулган өндөрлөснөөс хойш Улсын Их Хурлын гишүүд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 300 шахам суманд очиж, 178.0 мянга гаруй иргэд, сонгогчтой уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, төрийн бодлогыг таниулж, хэрэгжилттэй нь танилцлаа. Уулзалтуудаас ард олны аж амьдралын өнгө төрх, сэтгэлийг нь зовоосон асуудлууд, төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ тодорхой харагдсан нь дамжиггүй. Болж бүтэж, ахиц дэвшилд хүрч байгаа, гэрэл гэгээтэй зүйл цөөнгүй ч бүхэлдээ ард түмний аж амьдрал сайнгүй байна. Аймаг, сумдын төвийн айлуудын дийлэнх нь төвлөрсөн эрчим хүчинд, 5-аас бусад аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүч малчдын ердийн хэрэглээ болсон. Бүх сум, сууринд үүрэн холбооны сүлжээ хүрч, интернэт, ухаалаг гар утсаар гэрээсээ, малчны хотноос дэлхийтэй холбогдож байна. Телевизийн бүх сувгийг үзэж, мэдээлэл авч байна. Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байна. Өсгөсөн мал нь, хураасан ургац нь орлогын тогтвортой үүсвэр болохгүй байна. Ноос, арьс шир тушаасны урамшуулал малчин өрх бүрт хүртээмжтэй хүрэхгүй байна. 2017 онд 302.5 мянган малчны 86.9 мянга нь ноосны урамшуулал авсан бол арьс, ширний урамшуулалд 2016 онд 64.2 мянган малчин хамрагджээ. 2016 онд хонины ноосныхоо 25.5 хувийг, ноолуурынхаа 8.3 хувийг, арьс ширнийхээ дөнгөж 10.0 хувийг л бүтээгдэхүүн болгож боловсруулсан байна. 400.0 мян.тн мах, 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ махны 2.5, сүүний 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Хөдөөд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь энэ арчаагүй гэмээр байдалд хүргэсэн. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлагууд аймаг, сумдад боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тэргүүн ээлжинд дэмжиж, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашид зах зээл, хүн ам, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх чиглэл баримталж ажиллах нь зүйтэй юм. Газар тариалан эрхлэгчид ургуулсан төмс, хүнсний ногоогоо дараагийн ургац хүртэл хадгалж, борлуулж, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх хүсэлтэй байдаг. Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог. Салбарын яам хүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016 оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна. 2013-2015 онд Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ зоорь, агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 аж ахуйн нэгжид 94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлээр байгуулсан 24 агуулах, зоорь нь бүгд Улаанбаатарт байх юм. Энэ бол авсан арга хэмжээ иргэндээ, айл өрхдөө хүрэхгүй, хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байгаагийн нэг жишээ юм. Ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийн зоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр

8 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга арилжих бараа, түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая. Хөдөөд амьдрах таатай орчин бүрдүүлэх замаар төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг хангах чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг иргэд анхааруулж байна. Аймаг, сумын төв, суурин газруудад ажилгүйдэл их хэвээр байна. Ажлын байргүй, амьдрах аятай орчин бүрдэхгүй байгаа нь сум эзгүйрч, залуус нутагтаа тогтохгүй байх гол шалтгаан юм. Аймгийн төвийг оролцуулаад аймаг, сумдын нийт өрхийн 15 орчим хувь төвлөрсөн дулааны хангамжид, 16 орчим хувь нь төвлөрсөн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон байна. Хөдөөд ус, дулааны асуудал орхигджээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд төвлөрсөн ус, дулааны хангамж чухал гэдгийг бид мартжээ. Тиймээс сумдад байгальд ээлтэй, дэвшилт технологитой ус хангамж, ариутгах татуургын, дулааны нэгдсэн болон хэсэгчилсэн систем шинээр байгуулах, байгааг нь өргөтгөх, түүнд сумдын айл өрхийн 50 хүртэл хувийг холбох ажлыг тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаатай хэрэгжүүлж эхэлье. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыг өнөөгийн нөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшинд шийдвэрлэсэн. Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн. Одоо хийх ёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэж баймаар байна. Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Улсын Их Хурлын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв, хөрөнгийн зарцуулалтад Улсын Их Хурал хяналт тавих ёстой. Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл. Нийслэлийн авто замын урт 858 км, тээврийн хэрэгслийн тоо 586.8 мянга, авто замын ачаалал 3 дахин хэтэрсэн гэсэн мэдээ байна. Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо. Харин нүхэн гарц, давхар зам барих, замын урсгалыг зөв зохион байгуулах, нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох байдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишгийг анхаарч үзье. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхад тендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүй байгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй. Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож ашигламаар байна. Зам гүүр, барилга угсралтын зэрэг ажилд туслан гүйцэтгэгчдийг гаднаас залж биш, дотроосоо урьж хийлгэдэг байх нь зүйд нийцнэ. Эрхэм гишүүд ээ, Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, архидан согтууралт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт сэтгэл түгшээх хэмжээнд хүрчээ. 2017 онд шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17 настай, 42.7 хувь нь 18-29 насныхан байна. Ял шийтгүүлэгчдийн 25.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Өмнөх онтой харьцуулахад ял шийтгүүлсэн 14-15 насныхны тоо 3.5, 16-17 настай хүүхдийн тоо 23.5, 18-29 насны залуусын тоо 26.8 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувь өсчээ.

9 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын хэмжээнд анхан шатны шүүх 8839 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 53.4 хувиар өсөж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 4.9 хувь нэмэгдсэн байна. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж, өөрчлөгдөх нь байдаг ч ял шийтгүүлэгчдийн 48 орчим хувийг өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал мөн. Үүний шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртахууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ. Энэ зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё. Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтоож чадсан эсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй. Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөж болохгүй гэдгийг зориуд тэмдэглэе. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 л архи, дарс, 26.3 л шар айраг ногдох хэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь 18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдож байна гэсэн үг. Энэ нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээс хэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж байгааг харуулж байна. Улсын Их Хурлаас баталсан, Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөн мэдүүлэхээр заасан. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэр төрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээнд хүргэж бууруулах, архины агууламжийн дээд хязгаарыг хуульчлах асуудлыг тусгамаар байна. Энэ дашрамд дээр дурдсан Үндсэн чиглэлийн хэрэгжилт ямар байгааг холбогдох Байнгын хороо дүгнэж үзэх хэрэгтэйг тэмдэглэе. 2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хууль өргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1 хувь байна гэсэн дүн гарчээ. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуулиудын чанар ямар байгаатай хамтатган авч үзэх ёстой гэж үзэж байна. Парламентын бүрэн эрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүү чухал нь хэнд ч ойлгомжтой билээ. Эрхэм гишүүд ээ, Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах ёстой. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас,

10 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийг талцуулдаг, дунд нь хэрэг замхарч, тодорхойгүй болдог үзэгдэл хэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлыг одоо шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Авлига авсан эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улстөрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ. Тиймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллавал зохино. Түүнчлэн Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм. Оффшорын тухай иргэд уулзалт хийсэн газар бүхэнд ярьсаар байна. Асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд төр, засгийн бүх институцүүд, эрх үүрэг хүлээсэн нийт байгууллага хамтарч ажилламаар байна. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтрах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Оффшорын асуудлаар тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалтыг энэ Их хурал л анх удаа хийсэн. Одоо тэдгээрийн хэрэгжилт, үр дүн бидэнд чухал байна. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье. Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа, Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэд асууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой. Улсын Их Хурлаас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгойГашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, ТавантолгойСайншанд-Баруун-Уртчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа. Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа. Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ? Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа. Ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.

11 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газар саналаа оруулж ир. Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе. Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан зэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс нийлэг, байгалийн хий гаргах үйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлье. Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыг орхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа Та бүхэн мэдэрсэн байх. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох, цалин нэмэх асуудлыг 10-р сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй. Хаврын тариалалт хаяанд ирлээ. Өнгөрсөн жил ургац муу авсан. Харин энэ хаврын хувьд хөрсний чийг сайн, зуншлага гайгүй болох төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, шаардлагатай үр бордоо, техник хэрэгсэл, шатахуун тосыг нөөцлөн базаахад төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэх нь алдсанаа нөхөж, арвин ургац авах гол нөхцөл болно. Хаврын салхи шуурга, шар усны үер, ой хээрийн түймрээс сэргийлж, гашуун сургамжаа давтахгүй байхад мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага онцгой анхаарах ёстойг сануулж хэлье. Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааны эх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна. Зөвхөн 2018 он гарсаар шүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ. Өвчин дэгдэхээр вакцин хайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж, ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ. Өнгөрсөн онд Улсын Их Хурлаас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаар холбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй. Эрхэм гишүүд ээ, Иргэд, сонгогчидтойгоо уулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг Улсын Их Хурал өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан. Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ. Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно. Улсын Их Хурлын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw