Чуулганы танилцуулга

32 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан болон e-justice.mn сайтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Говь-Алтай аймгийн удирдах ажилтны “Сахилга хариуцлагатай төрийн алба-2018” сэдэвт анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын дунд Захиргааны ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулав; Хууль зүйн байнгын хорооны ажлын алба Зөрчлийн хууль тогтоомжийн талаарх эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүлж, холбогдох яам, агентлаг, хууль хяналтын байгууллагад хүргүүллээ. Байнгын хороо 13 хууль, Улсын Их Хурлын тогтоолын хувийн хэргийг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн. Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 33 албан бичиг, иргэдээс 17 өргөдөл, гомдол ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 33 албан бичиг явуулсан. Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн 8 төслийг албажуулж, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны захиалгаар нэг хуулийн төслийг боловсруулж батлуулсан байна. Долоо.ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаа 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зарим хууль, тогтоомжуудыг хэлэлцэн батлах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж, 2019 оны хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай, Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Төрөөс төмөр замын тээвэр болон иргэний нисэхийн салбарын талаар баримтлах бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай Улсын Хурлын тогтоолуудыг батлах, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зарим яам, газруудын тайлан, мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөх зэрэгт чиглэгдлээ. Тайлант хугацаанд Байнгын хороо 14 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 35 удаа тус тус хуралдлаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 38 асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 28 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 16 ажлын хэсэг байгуулан ажиллав. Ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 7 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw