Чуулганы танилцуулга

10 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийг талцуулдаг, дунд нь хэрэг замхарч, тодорхойгүй болдог үзэгдэл хэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлыг одоо шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Авлига авсан эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улстөрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ. Тиймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллавал зохино. Түүнчлэн Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм. Оффшорын тухай иргэд уулзалт хийсэн газар бүхэнд ярьсаар байна. Асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд төр, засгийн бүх институцүүд, эрх үүрэг хүлээсэн нийт байгууллага хамтарч ажилламаар байна. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтрах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Оффшорын асуудлаар тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалтыг энэ Их хурал л анх удаа хийсэн. Одоо тэдгээрийн хэрэгжилт, үр дүн бидэнд чухал байна. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье. Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа, Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэд асууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой. Улсын Их Хурлаас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгойГашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, ТавантолгойСайншанд-Баруун-Уртчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа. Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа. Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ? Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа. Ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw