38 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.3.Дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Нэг.ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Тусгай хяналтын дэд хороо 2 удаа хуралдсан. Хоёр.ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ДЭД ХОРОО Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдээллийн мониторинг” Үндэсний статистикийн хорооны танилцуулга, “Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа” Үндэсний хөгжлийн газрын танилцуулгыг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагад чиглэл өглөө. Гурав.ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО Ёс зүйн дэд хороо тайлант хугацаанд 2 удаа хуралдсан болно. Дөрөв.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо тайлант хугацаанд 2 удаа хуралдсан болно. Тав.ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 1 удаа хуралдсан. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС 2.4.Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан хууль 17, олон улсын гэрээ 2, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 67, хүчингүй болгосон хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 50-ийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байгаа төрийн мэдээлэл эмхэтгэлийн хяналтын эх хувьд /2 хувь/ бүртгэн авч хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 13, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 5, Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1, Төрийн мэдээлэл эмхэтгэл 16, Засгийн газрын тогтоол 80-ыг эрх зүйн мэдээллийн санд хүлээн авч хяналтын эх хувьд зохих хөдөлгөөн, өөрчлөлтийг хийн бүртгэж авсан болно. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль тогтоомжийн хуулийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор ирүүлсэн нийт 43 хууль, 12 тогтоолын бүрдлийг хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 8 хууль, тогтоолын төслийн бүрдүүлбэрийг гүйцээн тов тогтоолгох арга хэмжээ авсан. Нийт 91 хууль, 50 тогтоолын эцсийн найруулгад хяналт тавьж ажилласан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw