Чуулганы танилцуулга

11 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газар саналаа оруулж ир. Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе. Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан зэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс нийлэг, байгалийн хий гаргах үйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлье. Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыг орхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа Та бүхэн мэдэрсэн байх. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох, цалин нэмэх асуудлыг 10-р сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй. Хаврын тариалалт хаяанд ирлээ. Өнгөрсөн жил ургац муу авсан. Харин энэ хаврын хувьд хөрсний чийг сайн, зуншлага гайгүй болох төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, шаардлагатай үр бордоо, техник хэрэгсэл, шатахуун тосыг нөөцлөн базаахад төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэх нь алдсанаа нөхөж, арвин ургац авах гол нөхцөл болно. Хаврын салхи шуурга, шар усны үер, ой хээрийн түймрээс сэргийлж, гашуун сургамжаа давтахгүй байхад мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага онцгой анхаарах ёстойг сануулж хэлье. Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааны эх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна. Зөвхөн 2018 он гарсаар шүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ. Өвчин дэгдэхээр вакцин хайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж, ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ. Өнгөрсөн онд Улсын Их Хурлаас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаар холбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй. Эрхэм гишүүд ээ, Иргэд, сонгогчидтойгоо уулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг Улсын Их Хурал өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан. Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ. Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно. Улсын Их Хурлын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw