Чуулганы танилцуулга

115 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга томилохоор шийдвэрлэж, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Мөнгөний бодлогын хорооны эрх зүйн байдал, гишүүдийн томилгоог анх удаа хуульчлан тогтоосон бөгөөд Хорооны хуралдаанаар төрийн мөнгөний бодлогын төсөл, мөнгөний бодлогын хэрэгслийн хүү болон банкны заавал байлгах нөөцийн хэмжээ, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хувь, хэмжээг хэлэлцэн шийдвэрлэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛыН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг чуулганы 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 135 бодлогын арга хэмжээг тусгав. 2019 оны үндсэн чиглэл нь Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтуудад чиглэгдлээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБний бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ. Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, агаар,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw