Чуулганы танилцуулга

102 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ЗАРИМ ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлаас “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргаж Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн Улсын Их Хурлын гишүүн Батжаргалын Батзориг, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнээс, Улсын Их Хурлын гишүүн Батбаярын Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасны дагуу тус тус чөлөөлөхөөр тусгасан. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын “Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох” гэсэн гишүүний бүрэн эрхийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Дуламдоржийн Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Октябрийн Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Намсрайн Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны гишүүнээр тус тус батлах тухай тогтоолын төсөлд тусгасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199 “СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлаас “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр баталсан. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилсон Ш.Солонго нь мөн хуулийн 4.6 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ хороогоор дамжуулан 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн. Иймд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг үндэслэн Шилагарьдын Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолыг Улсын Их Хурал баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw