Чуулганы танилцуулга

75 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Кажимеж Гняздовски, Йоанна Фридрих нар багтав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй бүлгийн гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Мөн төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай уулзаж, хоёр улсын боловсролын салбарын харилцааг улам бүр хөгжүүлж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжуудын талаар ярилцлаа. 2018.06.13-15 Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь СолонгосМонголын парламентын бүлгийн дарга, Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ардын Дээд Хурлын депутат, Пхеньян хотын чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү болон бүлгийн гишүүдтэй уулзаж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурал хоорондын найрсаг харилцаа, парламентын бүлгүүдийн ойр дотно хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цолзолмаа, Монгол Улсын Их Сургуулийн захирал Я.Төмөрбаатар, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүга нартай уулзаж, хоёр улсын боловсролын салбар, тэр дундаа дээд боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын оюутнуудыг Монгол Улсын их, дээд сургуулиудад сургах асуудлаар ярилцав. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын агуу удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийн ойн үеэр хэрэгжиж буйгаараа онцлог боллоо. В. Улсын Их Хурлын Тамгын газар 2018.04.16 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын Тамгын газрын дарга Доржа Мункожапович Сыбыков тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын Тамгын газарт зочилж, Тамгын газрын Нарийн бичгийн дарга Д.Амгалантай уулзлаа. Уулзалтын үеэр талууд Тамгын газрууд хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, энэхүү харилцааг цаашид илүү үр дүнтэйгээр үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Нарийн бичгийн дарга Д.Амгалан Улсын Их Хурлын Тамгын газар, Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах саналыг тавьж, санамж бичгийн төслийн манай талын хувилбарыг Буриадын талд гардуулав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw