66 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоох үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьж дараах ажлыг хийж хэрэгжүүллээ. 1.Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаар нийт 254 текст мэдээ бэлтгэн 1091 гэрэл зургийн хамт parliament.mn цахим хуудаст байршуулж, иргэдэд шуурхай түгээв. Түүнчлэн энэ хугацаанд Улсын Их Хурлын даргын айлчлал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх 14 мэдээ, мэдээллийг англи хэл рүү хөрвүүлж, 13 фото нийтлэл бэлтгэж нийтэд хүргэлээ. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ-Энэ долоо хоногт” нэвтрүүлгийн 14 дугаар, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаарх Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг олон нийтэд хүргэдэг “Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 6 дугаар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг товч бөгөөд тэнцвэртэй байдлаар хүргэдэг “Парламентын тэмдэглэл” цуврал контент 11 дүгээр, Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулганд оролцсон тухай “Томилолт” нэвтрүүлэг, “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөний тухай тусгай нэвтрүүлгийг тус тус бэлтгэж, өргөн нэвтрүүлгийн 9 телевизийн 10 сувгаар хуваарийн дагуу олон нийтэд түгээж ажиллав. Түүнчлэн дээрх нэвтрүүлгүүдийг youtube.com болон facebook.com цахим хуудсуудад байршуулж нийтэд хүргэлээ. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга болон гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаар 104 дүрст мэдээ бэлтгэж parliament.mn цахим хуудаст байршуулсны зэрэгцээ twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээв. 2.Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг, уулзалт, семинар, хэвлэлийн хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрт нь зохион байгуулж ажиллав. Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдлагуудаас хийсэн 21 удаагийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийг хүргэж, олон нийтэд түгээх ажлыг гүйцэтгэв. 3.Ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 12 дугаарыг бэлтгэн хэвлүүлж нийт захиалагчдад 28500 гаруй эмхэтгэлийг шуудангийн компаниудаар дамжуулан хүргүүллээ. Хаврын ээлжит чуулганы хугацаанд 27 хууль, Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw