15 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ажлын 61 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2018 оны 4 дүгээр сард 8 удаа 30 цаг 03 минут, 2018 оны 5 дугаар сард 10 удаа 47 цаг 51 минут, 2018 оны 6 дугаар сард 9 удаа 55 цаг 48 минут, нийт 27 удаа, 133 цаг 42 минут хуралдсан бөгөөд 181 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 644 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт /61/, О.Баасанхүү /53/, Б.Бат-Эрдэнэ /44/, М.Оюунчимэг /43/, Л.Энх-Амгалан /39/, Ц.Гарамжав /30/, Ё.Баатарбилэг /29/, Б.Баттөмөр /28/, Л.Болд /28/, Н.Амарзаяа /26/, Ж.Батзандан /26/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 415 удаа, 26 цаг 42 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ /103/, М.Билэгт /79/, О.Баасанхүү /67/, Л.Болд /67/, М.Оюунчимэг /57/, Д.Эрдэнэбат /55/, Д.Тэрбишдагва /54/, Д.Оюунхорол /51/, Б.Баттөмөр /48/, Ж.Мөнхбат /48/, Д.Ганболд /47/, Н.Оюундарь /46/, Ж.Батзандан /43/, Т.Аюурсайхан /39/, Ц.МөнхОргил /39/, Ц.Нямдорж /39/, Б.Пүрэвдорж /39/, Л.Энх-Амгалан /36/, С.Эрдэнэ /36/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 удаа мэдээлэл хийсэн ба Улсын Их Хурлын гишүүдийн Засгийн газарт тавьсан 6 асуулгын хариуг сонссон байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 92 удаагийн хуралдаанаар 285 асуудал, Дэд хороодын 8 удаагийн хуралдаанаар 18 асуудал, Түр хорооны 1 удаагийн хуралдаанаар 1 асуудлыг тус тус хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан. Байнгын хороодын 92 удаагийн, 165 цаг 29 минутын хуралдааны явцын талаар 452 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 2805 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 8 удаагийн, 9 цаг 12 минутын хуралдааны явцын талаар 30 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 181 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Түр хорооны 1 удаагийн 12 минутын хуралдааны явцын талаар 2 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 5 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 341 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 2425 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw