110 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 8 Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 19,210.2 18,678.4 17,529.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 55.3 47.8 41.0 9 Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 677.9 722.0 768.9 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.0 1.8 1.8 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль нь ердийн журмаар хэрэгжихээр батлагдсан бөгөөд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН “ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцээд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталлаа. Төрийн санхүү, эдийн засгийн чадавхыг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсөвгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хууль батлагдсанаар төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэхээс гадна төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ гэсэн зохицуулалтыг тусгасан. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Тогтоолоор бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засийн газарт даалгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw