90 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 3. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын “Нэг иргэннэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахим сүлжээнд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хуулийг шинэчлэн найруулав. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь 5 бүлэг, 24 зүйлтэй, хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тус хуультай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон “Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Хуулийн зорилт нь улсын бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг нэмж тусгалаа. Үүнд: Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, нарийвчлан тодорхойлох үүднээс хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгон орууллаа. Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх, түүнийг ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж болох бөгөөд түүнд тусгах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална. Хуульд бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр тусгалаа. Бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгаж, хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийн зорилго, улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим нь төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах, өөр хоорондоо уялдаатай нэгдсэн арга зүйтэй байхаар хуульчлав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw