91 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар хуульд тусгасан болно. Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх, үүрэг, иргэн, хуулийн этгээдэд тус сангаас ашиглуулах мэдээллийн төрлийг тогтоох асуудлыг зохицуулж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох боломжийг бүрдүүлсэн. Хуулийн дагаж мөрдөх журмын хуулиар дундын мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцохтой холбогдсон ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газар хариуцан зохион байгуулахаар зохицуулав. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх бөгөөд хязгаартай өгөх мэдээллийг тухайн иргэний зөвшөөрлийн дагуу үнэ төлбөртэйгөөр, мөн хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд иргэний зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй олгоно. Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө хуульд заасан нээлттэй, хаалттай мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно. Нотариатч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах, хаягийн мэдээллийг авах зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх эрх авч болно. Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ. Хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагч, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь эрх зүйч мэргэжилтэй, харин иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой иргэнийг ажиллуулна. Улсын бүртгэлийн байгууллагын дарга дээрх улсын байцаагч, улсын бүртгэгчийг томилж, чөлөөлөх бөгөөд Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар улсын бүртгэгчийг 5 жилийн хугацаанд багтаан эрх зүйч мэргэжилтэй болгох зохицуулалтыг тусгасан. Хууль батлагдсанаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулснаар мэдээллийн аюулгүй байдал сайжирч, иргэд шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах боломж бүрдлээ. Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, улсын байцаагчийн эрх, үүргийн суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэж, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна. Иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, нээлттэй, ил тод болгосноор иргэд цахим хэлбэрээр түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ авах боломж бүрдэж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, залилан, бусдын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw