7 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулганаа эхлүүлэхээр та бид хуран цуглаад байна. Намрын чуулган өндөрлөснөөс хойш Улсын Их Хурлын гишүүд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 300 шахам суманд очиж, 178.0 мянга гаруй иргэд, сонгогчтой уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, төрийн бодлогыг таниулж, хэрэгжилттэй нь танилцлаа. Уулзалтуудаас ард олны аж амьдралын өнгө төрх, сэтгэлийг нь зовоосон асуудлууд, төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ тодорхой харагдсан нь дамжиггүй. Болж бүтэж, ахиц дэвшилд хүрч байгаа, гэрэл гэгээтэй зүйл цөөнгүй ч бүхэлдээ ард түмний аж амьдрал сайнгүй байна. Аймаг, сумдын төвийн айлуудын дийлэнх нь төвлөрсөн эрчим хүчинд, 5-аас бусад аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүч малчдын ердийн хэрэглээ болсон. Бүх сум, сууринд үүрэн холбооны сүлжээ хүрч, интернэт, ухаалаг гар утсаар гэрээсээ, малчны хотноос дэлхийтэй холбогдож байна. Телевизийн бүх сувгийг үзэж, мэдээлэл авч байна. Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байна. Өсгөсөн мал нь, хураасан ургац нь орлогын тогтвортой үүсвэр болохгүй байна. Ноос, арьс шир тушаасны урамшуулал малчин өрх бүрт хүртээмжтэй хүрэхгүй байна. 2017 онд 302.5 мянган малчны 86.9 мянга нь ноосны урамшуулал авсан бол арьс, ширний урамшуулалд 2016 онд 64.2 мянган малчин хамрагджээ. 2016 онд хонины ноосныхоо 25.5 хувийг, ноолуурынхаа 8.3 хувийг, арьс ширнийхээ дөнгөж 10.0 хувийг л бүтээгдэхүүн болгож боловсруулсан байна. 400.0 мян.тн мах, 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ махны 2.5, сүүний 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Хөдөөд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь энэ арчаагүй гэмээр байдалд хүргэсэн. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлагууд аймаг, сумдад боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тэргүүн ээлжинд дэмжиж, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашид зах зээл, хүн ам, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх чиглэл баримталж ажиллах нь зүйтэй юм. Газар тариалан эрхлэгчид ургуулсан төмс, хүнсний ногоогоо дараагийн ургац хүртэл хадгалж, борлуулж, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх хүсэлтэй байдаг. Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог. Салбарын яам хүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016 оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна. 2013-2015 онд Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ зоорь, агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 аж ахуйн нэгжид 94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлээр байгуулсан 24 агуулах, зоорь нь бүгд Улаанбаатарт байх юм. Энэ бол авсан арга хэмжээ иргэндээ, айл өрхдөө хүрэхгүй, хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байгаагийн нэг жишээ юм. Ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийн зоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw