103 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА (Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар) Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг салгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгон өөрчилсөн. Оюуны өмчийн байгууллагыг бие даан байгуулснаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний оюуны бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх үндсэн эрх бүрэн хангагдах, Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нөхцөл сайжирна гэж үзсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Э.Баярмаа Утас: 260280, 98113371 “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА (Мал эмнэлгийн ерөнхий газар) Монгол Улсын Их Хурлаас “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай» шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаж Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхөөр төсөлд тусгаж, мал, эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газар, харин малын үржил, бүртгэлийн үйл ажиллагааг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцийн нэгж зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “18. Мал эмнэлэг, үржлийн газар” гэснийг “18.Мал эмнэлгийн ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тогтоолд тусгасан. Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бий болж, мал эмнэлгийн нэгдсэн шуурхай, удирдлагын босоо тогтолцоо бий болж, харин мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулах боломж бүрдэж байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw