19 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дунджаар 73.6 хувийн ирцтэйгээр 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 24 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, сайдын мэдээлэл 7 удаа сонсож, 4 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоол батлууллаа. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 3, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт 8, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 2, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 49-ийг бэлтгэж, Байнгын хорооны 3 тогтоол батлан гаргасан байна. Байнгын хороонд байгууллага, иргэдээс нийт 41 албан бичиг ирснээс хариу өгөх шаардлагатай 23 албан бичиг, 4 өргөдөл, гомдолд хариу өгч шийдвэрлэсэн. Тайлангийн хугацаанд Байнгын хороо 4 зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт, 4 уулзалт, ярилцлага зохион байгуулсан. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 1 удаа, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг 4 удаа, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсэг 9 удаа, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 6 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 4-ийг бэлтгэн гаргав. Тайлангийн хугацаанд батлагдсан хууль, тогтоолын нийт 431 хуудас бүхий 2 боть хувийн хэргийг архивт хүлээлгэн өгсөн. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллалаа. Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 30 дугаар тогтоолыг тус тус хэлэлцүүлэн батлуулсан /Хавсралт 1/. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Ж.Энхбаяр нар ажиллаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw