118 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ 32 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан. Дээрх тогтоолын хавсралтад хилийн зарим боомтын төмөр замын ачаа тээврийн төвлөрлийг багасах, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, уул уурхайн болон бусад салбарын бүтээгдэхүүний экспорт, импортын тээврийг дэмжих зорилгоор ЗүүнбаянХанги-280 км, Эрдэнэт-Арцсуурь-780 км төмөр замын шинэ чиглэлийг тогтоох, замын уртыг 900 км байсныг 1900 км болгон өргөтгөхөөр тусгасан байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу Монгол Улсаас жилд 2-4 сая тонн коксжих нүүрс, 0.3-0.5 сая тонн зэсийн баяжмалын (Цагаансуварга, Эрдэнэт) нийлүүлэлт, ОХУ-аас 1-6 сая тонн нефть, 1 сая тонн модны транзит тээвэрлэлт, мөн Бугат-Зүүнбаян чиглэлд 1-2 сая тонн бараа бүтээгдэхүүн (барилгын материал, металл хийц, нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, хүнд машин механизм)-ий тээвэрлэлт нэмэгдэж Монгол Улсаас экспортод гаргаж байгаа түүхий эд, бараа бүтээгдэхүүний эргэлт, өрсөлдөх чадвар нэмэгдэж, өртөг зардал буурч Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Түүнчлэн Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын баруун хойд бүс нутгийн ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж жилдээ 10-15 сая тонн бүтээгдэхүүн тээвэрлэх, цаашид ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбогдсоноор Улуг-Хемийн нүүрсний сав газрын ордуудаас жилдээ 47 хүртэлх сая тонн нүүрсийг Монгол Улсаар дамжуулан тээвэрлэх бололцоотойгоос гадна Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон “Эдийн засгийн коридор”-ын хойд чиглэл болох Курагино - Кызыл - Цагаантолгой - Арцсуурь - Овоот - Эрдэнэт - Салхит - Замын-Үүд - Эрээн -Улаанцав - Жанчхүү - Бээжин - Тяньжин чиглэлийн төмөр замын төсөл нь Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридорыг бий болгох, гурван улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болох, Монгол Улсын хойд бүсийг хөгжүүлэх, тухайн бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчилөх чухал ач холбогдолтой юм. Уг тогтоолд тусгагдсан “Зүүнбаян-Ханги”, “Эрдэнэт-Арцсуурь” чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төмөр замын үндсэн коридорыг БНХАУ, ОХУ-тай тус бүр 2 төмөр замын гарцаар холбож Европ, БНХАУ-ын хоорондох транзит тээвэрт өрсөлдөх чадвар өндөртэй коридоруудын нэг болж, улсын валютын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 267451, 99904989
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw