24 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хуулийн төслүүд, Тамхины хяналтын тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслүүд, “Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна /Хавсралт 2/. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны тогтоолоор эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиг үүрэг бүхий 10 ажлын хэсгийг байгуулж, холбогдох яам, харьяа агентлагт Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, биелэлтэд хяналт тавьж ажилласан бөгөөд ажлын хэсэг дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ: 1/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өглөө. Хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэнэ. 2/ Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өглөө. 3/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар сонслоо. 4/ Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлд анхаарах санал бүхий Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ. 5/ Монгол Улсын Их Хурлаас Азийн Хүн амын хөгжлийн нийгэмлэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах нь” сэдэвт Ази-Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнийг зохион байгуулахад оролцсон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw