Чуулганы танилцуулга

36 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4/Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Заша өвс төв” төрийн бус байгууллага болон 927 иргэнээс аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутыг ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй орчныг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байгаа асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж дараах ач холбогдол бүхий тогтоол гаргав. - Химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаарх талаар иргэдийн мэдлэг дээшилснээр үйлдвэрлэлийн хэрэглээнээс гарсан химийн бодисын хуванцар савыг иргэд зах зээлээс худалдан авч, ахуйн зориулалтаар хэрэглэх явдал багасч, нийгмийн эрүүл мэндэд эерөг нөлөө үзүүлнэ; - устгах шаардлагатай хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй химийн бодис, түүний сав, нийлэг уутыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах, түүнийг саармагжуулах, дахин боловсруулах, байгууламжийг барьснаар байгаль орчны бохирдол буурна; - нийлэг хальсан уут хэрэглэхийг хориглосноор усны экосистем болон усан орчны амьд организмд аюул занал багасна; - хэрэглэгч, үйлдвэрлэгчид болон импортлогчид бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийн сав, баглаа, боодлоос гарч байгаа хог хаягдлын талаар хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болох юм. 5/Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Туул голын бохирлын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хорооноос холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар авах, мэдээлэл, судалгаа гаргуулах, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах, ажлын хэсэг байгуулах, хэлэлцүүлэг хийх зэрэг үйл ажиллагааг явуулсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх 02, 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Уг ажлын хүрээнд дараах арга хэмжээ авч ажиллалаа: - Голын бургас модыг сүйтгэх, уул нураах зэрэг байгаль орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа 56 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76, А/113, А/164 тоот тушаалаар цуцалсан, - Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд давхцалтай болон байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 63 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, - ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 захирамжаар цуцалсан байна. Хуралдаанаас Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутаг, Нийслэлийн ундны усны нэг том эх үүсвэр болсон Туул голын эрэг орчмын асуудлыг цэгцлэхийн тулд газар ашиглалт, барилга байгууламж, голын усны нөөц, газар чөлөөлөх зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөв. Тогтоол хэрэгжсэнээр газар эзэмших, ашиглах, барилга барих эрх олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалт боловсронгуй болохоос гадна эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу барилга барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутаг, Туул голын эрэг дагуу газар ашиглах, эзэмших, барилга барих, усны нөөцийн асуудлыг цогцоор нь авч үзэх боломж бүрдэх юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw