37 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Хяналт шалгалтын ажлын талаар 1/Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг болон Өргөдлийн байнгын хорооны гишүүд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцаад дараах арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэв. - Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй үйлдлийг зогсоох, холбогдох газартай хамтарч ажиллах; - Байгаль орчны тухай хуульд цагдааг гэрээгээр ажиллуулах талаар өөрчлөлт оруулах; - Туул голын эрэг дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 2020 он гэхэд иргэдийн амралт зугаалгын эко бүс байгуулах. 2/Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар болон Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд түрээсийн орон сууц нь зорилтот бүлэгтээ чиглэсэн эсэх, иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Буянт-Ухаа II” хороололд ажиллав. Ажлын хэсгээс түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын ашиглалтад орсон 1620 айлын орон сууцанд ус зайлуулах хоолой байхгүй, автомашины зогсоол шийдээгүй, 7 байр дундаа нэг СӨХ-тэй, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ хүрэлцээгүй байгааг анхаарч цаашид 2018 оны 10 сард ашиглалтад орох хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад дээрх зөрчил, дутагдалтай асуудлыг цогцоор шийдвэрлэх, мөн зарим иргэдээс орон сууцаа хувьчилж авах сонирхолтой байгаа талаар хөндөж байгаад анхаарч журмандаа өөрчлөлт оруулах саналыг дараагийн хуралд танилцуулах, 30 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилт байхгүй гэсэн асуудлаар 7 давхар 400 автомашины зогсоол барих ажлыг гүйцээх, санхүүжилтийг шийдвэрлэх үүрэг өглөө. 3.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар Тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараах хэлэлцүүлгийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан: 1/Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 10ны өдрийн хэлэлцүүлгээр Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын талаар холбогдох байгууллагын албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2/Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллага, иргэдээс “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, татан буугдсан “Цэвэр агаар сан”-гийн зарцуулалтын талаар хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсний дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгээр “Цэвэр агаар сан” болон 2016-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, аудитын дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд, байгууллагаас гаргасан саналыг тусгасан зөвлөмжийг гаргаж Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний аудитын газарт уламжлахаар тогтов.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw