Чуулганы танилцуулга

78 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.06.03-06 Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад ажлын айлчлал хийв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Ундармаа, Д.Ганболд нар орж тус улсад ажиллалаа. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, дэд дарга Х.Акамацу, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга М.Хаяаши, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гунжи, Зөвлөхүүдийн танхимын гишүүн, Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга М.Ямазаки болон Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Окамото нартай уулзаж, хоёр орны харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон нь хоёр улсын хооронд тогтмолжиж буй өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд түлхэц үзүүлэв. 2018.04.04-07 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвөөс Америкийн Нэгдсэн Улсын Хонолулу хотноо зохион байгуулсан “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт баримтлах Америкийн Нэгдсэн Улсын стратеги” сэдэвт дээд албан тушаалтнуудын олон улсын семинарт оролцов. 2018.04.08-12 Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Л.ОюунЭрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав. 2018.04.09-11 Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагдсан Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцов. 2018.04.12-17 Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан нар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Хөдөлмөрийн Намын урилгаар тус улсад ажиллав. 2018.04.22-30 Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Ж.Энхбаяр нар Бүгд Найрамдах Франц Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хадгаламжийн даатгалын тухай хуулийг судалж, туршлага судлахаар тус улсуудад ажиллав. 2018.04.21-05.02 Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Бүгд Найрамдах Итали Улсад зохиогдсон Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw