Чуулганы танилцуулга

104 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “Д.МУРАТЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлаас “Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 08ны өдөр гаргаж Улсын Их Хурлын тогтоол баталсан. Монгол Улсын ерөнхий прокуророос Улсын Их Хуралд хандаж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцээд санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулсан бөгөөд санал хураалтыг нууцаар, саналын хуудсаар явуулж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал дэмжигдээгүй тул “Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлан гаргасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199 “Д.ГАНТУЛГЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлаас “Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргаж Улсын Их Хурлын тогтоол баталсан. Монгол Улсын ерөнхий прокуророос Улсын Их Хуралд хандаж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцээд санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулсан бөгөөд санал хураалтыг нууцаар, саналын хуудсаар явуулж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал дэмжигдээгүй тул “Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлан гаргасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw