68 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 7231 иргэнээс 5138 хуудас бүхий 1233 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 51 буюу 4,1 хувь нь санал, 21 буюу 1,7 хувь нь гомдол, 66 буюу 5,3 хувь нь мэдээлэл, 1 буюу 0,08 хувь нь шаардлага, 900 буюу 73 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 220 байна. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо хамтран 695 өргөдөл, хүсэлт буюу 56.6 хувийг бүрэн шийдвэрлэж, 538 буюу 43.4 хувь нь судалж, шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдлийг агуулгаар нь ангилбал: Д/д Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин I 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл 1233 100 I.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 900 73 I.1.1 Эрх зүйн туслалцаа хүссэн 154 12,5 I.1.2 Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 60 4,9 I.1.3 Барилга, хот байгуулалтын асуудал 14 1,2 I.1.4 Орон сууцны бодлого 2 0,16 I.1.5 Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал 2 0,16 I.1.6 Боловсролын асуудал /сургалтын тэтгэлэг/ 21 1,7 I.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 33 2,7 I.1.8 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал 235 19 I.1.9 Нийгмийн даатгалын бодлого 15 1,6 I.1.10 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал 1 0,08 I.1.11 Хөдөө аж ахуйн асуудал 1 0,08 I.1.12 Орон сууц, гэр хүссэн 109 8,9 I.1.13 Эмчилгээний зардалд санхүүгийн тусламж хүссэн 45 3,6 I.1.14 Мөнгөн тусламж хүссэн 38 3.1 I.1.15 Шагналын асуудал 52 4.2 Иргэдээс энэ хугацаанд 1233 өргөдөл ирүүлсэнээс 832 буюу 67,5 хувь нь нийслэлийн иргэдээс, 401 буюу 32,5 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс тус тус ирүүлсэн байна. Иргэдийг хүлээн авах байраар нийт 403 иргэнийг хүлээн авч уулзаж, санал, хүсэлтийг авснаас Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw