34 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Найм.ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороонд хандаж 277 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд төрийн 2 байгууллага болон 8978 иргэнээс ирүүлсэн өргөдлийг 3 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 237 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 40 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 126 албан бичиг явуулж, 132 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд ирүүлсэн 21170 иргэний 14951 хуудас бүхий 4596 өргөдлийн 66 боть архивын нэгжийг архивт хүлээлгэн өгсөн. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу цахим хуудас, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дараах цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна. Үүнд: - urgudul.parliament.mn; - www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo; - www.twitter.com/Urgudul1 зэрэг болно. 1.Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Өргөдлийн байнгын хороо нийт 5 удаа хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 4 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 1 удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд: 1/Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооноос гаргасан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02, 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Мэдээллийн зорилго нь “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, эдийн засаг сэргэхийн зэрэгцээ шинээр баригдах зам, барилгын ажил эхлүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тус Байнгын хорооноос гаргасан шийдвэрүүд нь түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, элс/ олборлохыг хориглож байна гэсэн шүүмжлэл гарч байгаа тул холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонсоход чиглэгдсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлж Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлох асуудлыг бүрэн зогсоох, энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Уг хуралдаанаас гол, мөрний сав газар, хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, хайх ажлыг хориглох, шинээр лиценз олгохгүй гэсэн Өргөдлийн байнгын хорооны тогтоол хүчин төгөлдөр байх, харин уулын хайрга, дайрга олборлох зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу явуулах талаарх албан бичгийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, орон нутгийн засаг дарга нарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw