133 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5 дахь заалтад заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Энэхүү хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалах тухай / Шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгох тухай тусгасан. Монгол Улсын Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгосноор ямар нэгэн хуулийн хийдэл, зөрчил үүсэхгүй, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд аливаа нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж байгаа болно. Дайн бүхий байдал, дайны байдлын үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжид тодорхой хуульчилсан бөгөөд хууль тогтоомжоор хуульчлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн аливаа нэг бүрэн эрхийг хүчингүй болгож байгаа асуудал байхгүй болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520 УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн Улсын нисэхийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, улсын нисэхийн нислэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw