49 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2. НББСШУБХны тогтоол 2017.11.10 №30 /хуучин 2016.12.22, №12/ Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын филармони, Монголын Үндэсний номын сан 7 2 3 2017.11.10 - Ажлын хэсэг соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаа, соёлын бодлого, тус салбарын тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Монголын Үндэсний номын сангийн барилгын өнөөгийн нөхцөл байдал, холбогдох төсвийн зардал, холбогдох /Соёлын тухай, Номын сангийн тухай г.м/ хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, соёлын хосгүй үнэт өвийг цахимжуулах, судалгааны эргэлтэд оруулах, түүнчлэн Монгол Улсын хэмжээнд соёлын өвийг бүртгэх, хамгаалалтад авах талаар анхаарч ажиллав. 2018.06.02-05-ны өдөр Ажлын хэсгийн гишүүд Дорноговь аймагт ажиллаж соёлын өвд бүртгэгдэх шаардлагатай түүх дурсгалтай газар дээр нь очиж танилцсан. Ажлын хэсгийн хүрээнд хийсэн ажлаа нэгтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэн санал, дүгнэлтээ боловсруулан ажиллаж байна. Ажлын дэд хэсэг 2018.05.22-ны өдөр хуралдсан. 3. УИХ-ын даргын захирамж 2017.12.28 №212 УИХ болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг I - БЗД, ХУД II - СБД, ЧД III - БГД, СХД дэх холбогдох газрууд 13 2 1 6 2017.12.28 УИХ-ын 2018.01.05 №02 тогтоол Тус ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02-р тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хийсэн ажлын талаарх мэдээллийг Байнгын хорооны 2018.04.04-ний өдрийн хуралдаанаар сонсов. Хуралдаанаас ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулан Засгийн газарт холбогдох тогтоол, шийдвэрийг хүргүүлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw