81 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын хэлтсийн дарга, ажилтнуудын түвшинд нийт 8 хүн Улсын Их Хурал болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, семинар, сургалт, туршлага судлах, танилцах аялалд оролцов. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үеэр хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурлын бусад улс орны хууль тогтоох байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд ахиулан хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалан, итгэлцлийг бэхжүүлэх, парламентын Байнгын хороод, хоёр талын парламентын бүлгүүд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн парламентчдын уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буйгаа, тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас батлан гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн орны хууль тогтоох байгууллагаар батлуулж, хэрхэн хангаж байгаа тухайгаа бусад улс орнууд болон холбогдох байгууллагад танилцуулж, тайлагнах боломжийг олгосон. Мөн Монгол Улс олон улсын шинжтэй арга хэмжээг зохион байгуулах чадавх, боломж бололцоог олон улсад илтгэн харуулснаас гадна энэ талаарх туршлагаа сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулсан. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw