Чуулганы танилцуулга

42 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга чиглэлийн дагуу холбогдох баримт бичиг, материалыг хүлээн авах, судлах, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий мэргэжлийн баг, Ажлын дэд хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 7. Улсын Их Хурлын даргын 2017 оны 34 дүгээр захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг Туул голын эрэг дагуу суурьшсан болон үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, Туул голд цутгадаг гол горхины гольдирлоор зураг авалт хийж, ахуйн болон бусад хог хаягдлын талаар цаашид авах арга хэмжээ, эрэг дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл, үүнтэй холбогдуулан татвар хураамж, түүний зарцуулалт зэрэг асуудлын талаар холбогдох судалгааг хийлгэв. Ажлын хэсгийн зүгээс уг судалгааны дүнд үндэслэн Туул голын сав газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын тусгай хамгаалалтад авах талаар санал, дүгнэлт боловсруулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал Засгийн газарт хүргүүлсэн байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/ 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 30 гишүүн 91 асуудлаар 19 удаагийн асуулга, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Ам. долларын ханшийн өсөлтийн шалтгаан нөхцөл, цаашид өсөлтийг тогтвортой байлгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” 1 асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: - Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон ажлууд болон тэдгээрийн үр дүнгийн талаар” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад; - Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” Ерөнхий сайдад; - Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар “Төрөөс мал аж ахуйн салбарт баримтлах бодлогын талаар” Ерөнхий сайдад; - Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Ерөнхий сайдад; - Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих, технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлаар Улсын Их Хурлаас батлагдсан тогтоолын биелэлт, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэтийн төлөвлөлт, хөгжлийн чиглэлд баримтлаж буй бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw