Чуулганы танилцуулга

9 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын хэмжээнд анхан шатны шүүх 8839 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 53.4 хувиар өсөж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 4.9 хувь нэмэгдсэн байна. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж, өөрчлөгдөх нь байдаг ч ял шийтгүүлэгчдийн 48 орчим хувийг өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал мөн. Үүний шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртахууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ. Энэ зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё. Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтоож чадсан эсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй. Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөж болохгүй гэдгийг зориуд тэмдэглэе. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 л архи, дарс, 26.3 л шар айраг ногдох хэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь 18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдож байна гэсэн үг. Энэ нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээс хэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж байгааг харуулж байна. Улсын Их Хурлаас баталсан, Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөн мэдүүлэхээр заасан. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэр төрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээнд хүргэж бууруулах, архины агууламжийн дээд хязгаарыг хуульчлах асуудлыг тусгамаар байна. Энэ дашрамд дээр дурдсан Үндсэн чиглэлийн хэрэгжилт ямар байгааг холбогдох Байнгын хороо дүгнэж үзэх хэрэгтэйг тэмдэглэе. 2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хууль өргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1 хувь байна гэсэн дүн гарчээ. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуулиудын чанар ямар байгаатай хамтатган авч үзэх ёстой гэж үзэж байна. Парламентын бүрэн эрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүү чухал нь хэнд ч ойлгомжтой билээ. Эрхэм гишүүд ээ, Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах ёстой. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw