Чуулганы танилцуулга

35 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2/Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны 2017 оны 7 заалт бүхий 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтны мэдээллийг сонссон. Мэдээллийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн кадастрын комьютержсан системд 46 аж ахуй нэгж, байгууллагад олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 4, ашиглалтын 46 тусгай зөвшөөрөл Туул голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа, үүнээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 захирамжаар 28 тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэж бүртгэгдсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгодог байсныг 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга олгодог болгон өөрчилснөөр тусгай зөвшөөрлийн төлөвлөгөө, тайланг хянах хяналт суларсан, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний нэгдсэн бүртгэл хийхэд хүндрэл учирч байгаагаас гадна аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг, мэргэжлийн байгууллагаас “эрдсийн хуримтлалтай” дүгнэлт гаргасаар байхад тусгай зөвшөөрөл олгодог зөрчлүүд гарсаар байгаа тухай дурдагдсан. Уг хуралдаанаас Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 2 дугаар тогтоолын 1 дэх заалтыг “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулж Байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлав. 3/Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар ахмадын болон түрээсийн орон сууцанд оруулж өгөхийг хүссэн 700 гаруй иргэдийн өргөдлийн талаар хэлэлцэв. Уг асуудлаар Өргөдлийн байнгын хороо 2 удаа, ажлын хэсэг 4 удаа хуралдаж, Буянт-Ухаа 2 хороололд ажлын хэсгийн гишүүд 1 удаа ажилласан. Иргэдийн “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байна гэсэн гомдолд үндэслэн журмын хэрэгжилт, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах, түрээсийн орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, мөн түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар, үйлчилгээний асуудлаар хэлэлцэв. Иргэдэд хямд өртөгтэй, чанартай сууцаар хангах төрийн бодлого, түрээсийн орон сууц, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар орон сууц барьж, ашиглалтад оруулах гэсэн үндсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг “ТОСК” ТӨҮГ-т үүрэг болгохын зэрэгцээ цаашид зорилтот бүлэгт чиглэсэн хямд өртөгтэй, чанартай орон сууцыг олноор барих, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудыг /орон сууцны ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэх/ гаргахгүй байх талаар үүрэг болголоо. Мөн түүнчлэн иргэдийн орон сууцанд хамрагдах нэгдсэн мэдээлийн сан бий болгох, иргэдийн түрээсийн орон сууцаа өөрийн өмчлөлд авах хүсэлтийн дагуу холбогдох журмуудад өөрчлөлт оруулах, дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн асуудал, ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох чиглэлийг тус Байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамдуудад өглөө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw