33 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Хяналт, шалгалтын чиглэлээр Тайлант хугацаанд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл, Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох ажлыг зохион байгуулж, үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг Байнгын хорооны тогтоол болон хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүлэх арга хэмжээ авлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонссонтой холбогдуулан банк, санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Байнгын хорооноос тогтоол гаргаж хүргүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны болон Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонссоны үр дүнд тухайн салбарт тулгамдаад байгаа зайлшгүй шийдвэрлэх асуудлын талаар “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол гаргаж хүргүүллээ. Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн, даатгалын болон бусад холбоодоос Санхүүгийн зохицуулах хорооны даргатай холбогдуулан гаргасан санал, гомдлын мөрөөр Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, Байнгын хороогоор уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох ажлыг зохион байгуулж, үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг өгөв. Улсын Их Хурлын даргын захирамжаар “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв, санхүүгийн, Бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн, Уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны, Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний хэрэгжилт, үр дүнг тооцох зэрэг 5 чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулан ажиллав. Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанк, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх ажлын хэсэг байгуулан ажиллаж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталж, хүргүүлээд байна. 3.Бусад ажлын талаар Тайлангийн хугацаанд Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 119 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Мөн хугацаанд Байнгын хорооноос 22 тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 55 албан бичиг хүргүүлсэн байна. Энэ хугацаанд тус Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материалыг 77 удаа олшруулж тараасан. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 4 нэгж, хуралдааны протокол 11 нэгж, албан бичиг 4 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгөв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw