Чуулганы танилцуулга

105 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлаас “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр баталсан. Улсын Их Хурлын гишүүн Дорждугарын Гантулгаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн. Уг хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Д.Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199 “ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА (Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай) Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан. Хууль зүйн байнгын хорооны референт П.Хулан Утас: 267155, 99099867 “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэн, мөн хуулийн 31.5, 31.6 дахь заалтын дагуу “Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ц.Болормаа Утас: 260280, 99012580

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw