13 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ажлын 61 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 27 удаа, 133 цаг 42 минут, Байнгын хороод нийт 92 удаа, 165 цаг 29 минут, Дэд хороод 8 удаа, 9 цаг 12 минут, Түр хороо 1 удаа, 12 минут тус тус хуралдсан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 341 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 2425 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. Чуулганы хугацаанд Байнгын хороодын хуралдааны явцын талаар 452 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 2805 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын хуралдааны явцын талаар 30 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 181 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 17 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 67 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах 2 хууль, Улсын Их Хурлын 50 тогтоолыг тус тус баталсан байна. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 15 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 5, Байнгын хорооны тогтоолоор 10 ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 101 гишүүн оролцсон байна. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 30 гишүүн 91 асуудлаар 19 удаагийн асуулга, нэг асуулт тавьсан байна. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2016-2017 оны гүйцэтгэл, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 20192021 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, санал бэлтгэсэн. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 14 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар хийж гүйцэтгэв. Мөн нийт 3 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Гадаад харилцааны чиглэлээр 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор нийт 67 удаа гадаад улсад албан болон хувийн ажлаар явсан байна. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 47 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас 4 илгээлт, захидал, 1 урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс 7 захидал, 1 урилгыг гадаад орны парламентын холбогдох албан тушаалтнуудад илгээлээ. Тайлангийн хугацаанд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын захирамжаар Улсын Их Хуралд Монгол-Азербайжан, Монгол-Лаос, МонголИрландын парламентын бүлэг тус тус шинээр байгуулагдав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw