Чуулганы танилцуулга

8 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга арилжих бараа, түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая. Хөдөөд амьдрах таатай орчин бүрдүүлэх замаар төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг хангах чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг иргэд анхааруулж байна. Аймаг, сумын төв, суурин газруудад ажилгүйдэл их хэвээр байна. Ажлын байргүй, амьдрах аятай орчин бүрдэхгүй байгаа нь сум эзгүйрч, залуус нутагтаа тогтохгүй байх гол шалтгаан юм. Аймгийн төвийг оролцуулаад аймаг, сумдын нийт өрхийн 15 орчим хувь төвлөрсөн дулааны хангамжид, 16 орчим хувь нь төвлөрсөн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон байна. Хөдөөд ус, дулааны асуудал орхигджээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд төвлөрсөн ус, дулааны хангамж чухал гэдгийг бид мартжээ. Тиймээс сумдад байгальд ээлтэй, дэвшилт технологитой ус хангамж, ариутгах татуургын, дулааны нэгдсэн болон хэсэгчилсэн систем шинээр байгуулах, байгааг нь өргөтгөх, түүнд сумдын айл өрхийн 50 хүртэл хувийг холбох ажлыг тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаатай хэрэгжүүлж эхэлье. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыг өнөөгийн нөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшинд шийдвэрлэсэн. Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн. Одоо хийх ёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэж баймаар байна. Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Улсын Их Хурлын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв, хөрөнгийн зарцуулалтад Улсын Их Хурал хяналт тавих ёстой. Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл. Нийслэлийн авто замын урт 858 км, тээврийн хэрэгслийн тоо 586.8 мянга, авто замын ачаалал 3 дахин хэтэрсэн гэсэн мэдээ байна. Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо. Харин нүхэн гарц, давхар зам барих, замын урсгалыг зөв зохион байгуулах, нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох байдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишгийг анхаарч үзье. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхад тендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүй байгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй. Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож ашигламаар байна. Зам гүүр, барилга угсралтын зэрэг ажилд туслан гүйцэтгэгчдийг гаднаас залж биш, дотроосоо урьж хийлгэдэг байх нь зүйд нийцнэ. Эрхэм гишүүд ээ, Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, архидан согтууралт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт сэтгэл түгшээх хэмжээнд хүрчээ. 2017 онд шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17 настай, 42.7 хувь нь 18-29 насныхан байна. Ял шийтгүүлэгчдийн 25.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Өмнөх онтой харьцуулахад ял шийтгүүлсэн 14-15 насныхны тоо 3.5, 16-17 настай хүүхдийн тоо 23.5, 18-29 насны залуусын тоо 26.8 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувь өсчээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw