80 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.06.13-15 Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн Улаан хотод зохиогдсон “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцов. 2018.06.21-07.01 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах нь” төслийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Шведийн Вант Улсын төрийн өмчийн тогтолцоо, хяналт, эрх зүйн орчинтой танилцах аялалд оролцов. 2018.06.25-29 Улсын Их Хурлын гишүүн С.Батболд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохиогдсон “Соц-Интерн”-ийн зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцов. 2018.06.27-29 Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод зохиогдсон “Гурван улсын эдийн засгийн коридор-Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-д оролцов. 5.3.БУСАД Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзсаны дотор Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грунд, Олон улсын вальютын сангийн Удирдах захирлын орлогч Мицухира Фүрүсава зэрэг Монгол Улсад Засгийн газар, олон улсын байгууллагын шугамаар айлчилсан өндөр, дээд хэмжээний зочид байлаа. Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрул, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж, Элчин сайдын үүрэгт ажлаа эхлүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргад бараалхав. Түүнчлэн дээрх хугацаанд Улсын Их Хурлын дэд дарга, Байнгын хорооны дарга нар, Улсын Их Хурлын гишүүд Швейцарын Холбооны Улс, Шведийн Вант Улс, Мексикийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Нидерланд Улс, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы Фридрих Эбертийн сан, Европын Холбооны Төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, дээрх улс, байгууллагуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцлоо. Тайлангийн хугацаанд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын захирамжаар Улсын Их Хуралд Монгол-Азербайжан, Монгол-Лаос, МонголИрландын парламентын бүлэг тус тус шинээр байгуулагдав. Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор нийт 67 удаа гадаад улсад албан болон хувийн ажлаар явсан байна. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 47 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас 4 илгээлт, захидал, 1 урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс 7 захидал, 1 урилгыг гадаад орны парламентын холбогдох албан тушаалтнуудад илгээлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw