128 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” анх 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний 3 удаад нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тухай бүр 5 жилээр сунгасан байна. 2003 онд хууль хэрэгжиж газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрхийн дундаа хамтран өмчилж байсан газрыг 2008 онд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлөх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлүүлэх эрх үүссэн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2018 онд батлагдсанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгаж хууль батлагдлаа. Уг хуультай холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг Утас: 261240, 99182409 УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан. Тус хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төв болон лаборатори, хүрээлэнгийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн харьяалах төв, лаборатори, хүрээлэнгийн дарга томилж, чөлөөлдөг болсон буюу төвлөрлийг сааруулсан шинэ зохицуулалт бий болсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх М.Үнэнбат Утас: 264405, 99089454
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw