45 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга холбогдуулан Байнгын хорооны 07 тоот хуралдааны тэмдэглэлээр Төрийн албаны зөвлөлд; - ТББХ-гоор Улсын Их Хурлын Тамгын газрын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан 08 тоот хуралдааны тэмдэглэлээр Улсын Их Хурлын Тамгын газарт; - ТББХ-гоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан 09 тоот хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт тус тус үүрэг, чиглэл өгсөн байна. 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага болон Засгийн газар, яам, агентлагт албан бичгээр явуулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээг төрийн байгууллагуудаас улирал тутам Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлдэг. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан нийт 32 хариутай албан бичиг явуулснаас 30 албан бичиг буюу 93,7 хувь нь тогтоосон хугацаанд ирүүлсэн бөгөөд хоёр албан бичиг буюу 6,3 хувь нь хариу ирүүлээгүй байна. 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ 1.Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2016-2017 оны гүйцэтгэл, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2019-2021 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, саналын хамтаар бэлтгэн удирдлагуудаар хянуулж, Төсвийн Байнгын хороонд хүргүүлж, мэдээллээр хангаж ажилласан. 2.Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлттэй танилцаж, 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой тоон мэдээллүүдийг цуглуулж, төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга, санал, дүгнэлт боловсруулж, удирдлагаар хянуулан Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлсэн. Монгол Улсын төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр нь төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, товч танилцуулга бэлтгэж, бүх байнгын хороодод хүргэж ажиллалаа. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайжирсан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг хангасан байна. 2017 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,274.9 тэрбум (ДНБ-ний 26.8 хувь), нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 9,017.3 тэрбум (ДНБ-ний 33.2 хувь) төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,742.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 6.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1,917.8 тэрбум төгрөгөөр буурахад нийт зарлага 5.0 хувь буюу 478.0 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 24.7 хувь буюу 1,439.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw