Чуулганы танилцуулга

76 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.06.04-08 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль тогтоомжийг хэлэлцэн батлах үе шат болон хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээр туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газарт байгуулагдсан. Энэхүү ажлын хүрээнд Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээний албаны ажилтнуудад хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлал, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Мөн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг Швейцарын Парламентын Тамгын газартай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Үйл ажиллагааны үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Г. Олон улсын хурал 2018.06.12-13 Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Азийн Хүн ам ба Хөгжлийн Нийгэмлэгтэй хамтран Ази, Номхон далайн бүсийн парламентчдын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентын гишүүдийн чадавхыг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол, Япон, Хятад, Энэтхэг, Ардчилсан Солонгос, Вьетнам, Тайланд, Филиппин, Шри Ланк, Пакистан зэрэг 10 орны нийт 33 парламентын гишүүн, хүн ам, хөгжлийн асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн мэргэжилтнүүд зэрэг нийт 50 орчим төлөөлөгч оролцсон. Уулзалт, зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв. Мөн Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн дарга, Япон Улсын Хүн амын төлөөх парламентын гишүүдийн холбооны хүндэт дарга, Япон Улсын Ерөнхий сайд асан Ясуо Фукадагийн мэндчилгээг Япон Улсын парламентын гишүүн ноён Карен Макишима, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Төлөөлөгчийн газрын захирал ноён Бёорн Жёрген Андерсоны мэндчилгээг Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар тус тус дэвшүүлэв. Уулзалт, зөвлөгөөн нь “Хүн ам зүйн шилжилт, насжилт”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт”, “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх нь”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг: нөөц бололцоогоо дайчлах, хяналт тавих, хуульчлах” гэсэн 4 үндсэн чиглэлээр явагдсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг эмэгтэйчүүд, залуучуудын асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар тус тус илтгэл тавьж оролцлоо. Арга хэмжээний төгсгөлд төлөөлөгчид “Улаанбаатарын тунхаг бичиг»-ийг баталсан. Энэхүү баримт бичиг нь дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw