26 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дөрөв.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын хороо нийт 14 удаа, Ёс зүйн дэд хороо 2 удаа, Улсын Их хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо 2 удаа тус тус хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 4, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 21, Байнгын хорооны тогтоол 5, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл 3, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 7, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1-ийг тус тус хэлэлцэж, санал, дүгнэлт 30, танилцуулга 4-г тус тус гаргасан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны захиалгаар боловсруулсан хуулийн төсөл 7, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Ажлын албанаас 2 удаа хичээл, семинар зааж, 1 удаа илтгэл тавьсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 3-ыг боловсруулж албажуулсан. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 13 өргөдөл, 45 албан бичиг ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 52 албан бичиг явуулсан. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсгийг тус тус шинээр байгуулсан ба тайлант хугацаанд нийт 28 удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгийн 3 танилцуулгыг гаргасан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Тус байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 4, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 18-ыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлууллаа /Хавсралт 1/. 2.Бусад ажлын талаар а.Тайлант хугацаанд Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсов. Үүнд: 1/ Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсож, Байнгын хорооноос Улсын Их Хурлын Тамгын газрыг 2017 онд үндсэн чиг үүргээ зохих шаардлагын түвшинд биелүүлсэн гэж үзсэн бөгөөд цаашид үйл ажиллагаандаа баримтлан ажиллах чиглэлээр Байнгын хорооноос зарим үүргийг хуралдааны тэмдэглэлээр өгөхөөр шийдвэрлэсэн. 2/ Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажилагааны тайланг сонссон ба Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгсөн. 3/ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд ажлын хэсгээс Засгийн газарт чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw