Чуулганы танилцуулга

123 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Боловсролын тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байсныг сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлж байхаар тус хуульд тусган хуульчиллаа. Сум, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох бөгөөд тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт, аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлж байхаар боллоо. Мөн дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх болсон бөгөөд энэхүү зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд тусгагдаагүй байсан тул энэ асуудлыг хуульд нэмж тусган баталсан. Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Б.Мажигсүрэн Утас: 267175, 99085067 БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Хууль батлагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн захирал нь сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх эрхтэй болсон бөгөөд энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Б.Мажигсүрэн Утас: 267175, 99085067 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw