Чуулганы танилцуулга

31 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг томилоод байна. 2.Хяналт шалгалтын ажлын талаар 1/Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан. 2/Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2018 оны 05 дугаар 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газарт ажилласан. Мөн ажлын хэсгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан нотариатчдын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцсон. 3/Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөлтэй уулзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж, үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар тодруулга авав. 4/Хүний эрхийн дэд хорооны гишүүд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцлаа. 3.Бусад ажлын талаар Хууль зүйн байнгын хороо батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн давхардал, хийдлийг арилгах, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нийт 3 хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.Үүнд: 1/ Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаарх хэлэлцүүлэг; 2/ “Оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг; 3/ “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл”-ийн талаарх хэлэлцүүлэг зэрэг болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw