22 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад “Биоаюулгүй байдал, биохамгаалал” сэдэвт сургалт, семинарыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. 4/ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар хуулийн төсөлтэй холбогдуулан сонирхогч талуудын оролцоог хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ус сувгийн удирдах газарт зохион байгууллаа. г. Байнгын хорооны даргын хийсэн уулзалт, ярилцлага: 1/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Байнгын хорооны гишүүн Б.БатЭрдэнэ, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Я.Санжмятав, Б.Саранчимэг, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг болон Байнгын хорооны ажлын алба 2018 оны 04 дүгээр сарын 20ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагаатай танилцав. 2/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Швейцарийн Ерөнхий консул, Швейцарийн хамтын ажиллагааны газрын захирал Габриелла Спирли болон Ногоон алт төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан нарыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Швейцар Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон бэлчээрийн хуулийн төслийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон. 3/ “Мах, сүүний анхдугаар аян” хэрэгжилтийн талаарх уулзалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд Улсын Их Хурлын даргын ажлын албатай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бэлтгэн нийлүүлэгч, фермер, үйлдвэрлэгч, борлуулагч, банк санхүүгийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцов. 4/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Мустафа М.Синасерийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэлхийн тогтвортой хөгжлийн 2 дахь зорилт болох өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдолыг зогсоох, хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой газар тариаланг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд бусад улсын парламенттай хамтран ажиллаж, үр дүнд хүрэх талаар харилцан санал солилцлоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw